Компани нь дараах үндсэн давуу талуудтай
01
Хүчирхэг хувьцаа эзэмшигчдийн суурь
Компани нь хувьцаа эзэмшигчдийн хамтын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан бөгөөд нүүрсний худалдаа, шинжилгээний үйлчилгээ болон хил дамнасан бизнесийн чиглэлээр арвин туршлагатай тул компанийн урт хугацааны тогтвортой хөгжилд бат бөх суурь болно гэдэгт итгэлтэй байна.
02
Найдвартай технологи, орчин үеийн тоног төхөөрөмж
Лаборатори нь БНХАУ-ын CKIC зэрэг нэр хүндтэй үйлдвэрлэгчдийн дэвшилтэт нүүрсний шинжилгээ болон дээж бэлтгэх тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Мөн олон улсын болон үндэсний стандарт арга, аргачлалыг ашиглан шинжилгээ хийж гүйцэтгэдэг тул шинжилгээний үр дүнгийн нарийвчлал, чанар болон үр дүн өндөр түвшинд хангагдсан.
03
Мэргэжлийн техникийн баг
Лаборатори нь туршлагатай мэргэжлийн баг хамт олонтой ба техникийн ажилтнууд нь нүүрсний дээж бэлтгэх, шинжилгээ хийх, нүүрсний чанарын хяналтын чиглэлээр арав гаруй жилийн ажлын туршлагатай.
04
Бүрэн үйлчилгээний тогтолцоо
Компани нь зөвхөн нүүрсний чанарын хяналтын шинжилгээ хийхээс гадна гуравдагч талын хяналт шалгалт, техникийн зөвлөх үйлчилгээ, гаалийн бүрдүүлэлттэй холбоотой техникийн дэмжлэг зэрэг дагалдах үйлчилгээг үзүүлдэг. Ингэснээр хэрэглэгчдэд нэг цэгийн цогц үйлчилгээний шийдэл санал болгодог.
05
Хараат бус, шударга, итгэлцэл бүхий шинжилгээний байгууллага
Лаборатори нь ISO/IEC 17025 чанарын удирдлагын тогтолцооны дагуу үйл ажиллагаагаа явуулж, хараат бус, шударга, шинжлэх ухаанд суурилсан, үнэн зөв байх зарчмыг баримталдаг. Үүний үр дүнд шинжилгээний дүн нь өндөр итгэлцэлтэй бөгөөд дотоод, гадаадын харилцагчдад хүлээн зөвшөөрөгдөх лаборатори юм.