Үйл ажиллагааны танилцуулга
“Эрчит говийн гэрэлт цацраг” ГХО ХХК нь бие даасан нүүрсний шинжилгээ, хөндлөнгийн хяналт үзүүлэх нүүрсний чанарын хяналтын “BRIX” лабораторийг үүсгэн байгуулсан.
Манай лаборатори нь MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангасан, үндэсний хэмжээнд итгэмжлэгдсэн сорилтын лаборатори бөгөөд нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний техникийн болон элементийн шинжилгээ хийх, гаалийн бүрдүүлэлтийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Мөн BRIX нь ISO/IEC 17020 стандартын дагуу техникийн хяналт гүйцэтгэх хараат бус, А төрлийн техникийн хяналтын байгууллагаар итгэмжлэгдсэн. Ингэснээр олон улсын стандартын шаардлагад нийцсэн, хараат бус, найдвартай, мэргэжлийн хяналт шалгалтын үйлчилгээ үзүүлэх боломжтой.
Манай хамт олон нь нүүрсний дээж бэлтгэл, шинжилгээ, хяналт шалгалтын чиглэлээр туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдсэн бөгөөд үндэсний болон олон улсын стандарт арга аргачлалыг мөрдөн, орчин үеийн дэвшилтэт технологи, багаж тоног төхөөрөмж ашиглан нүүрсний шинжилгээ, хяналт шалгалтын үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх бүрэн чадамжтай.
Алсын хараа
Үндэсний болон олон улсын итгэмжлэгдсэн нүүрсний чанарын хяналтын шинжилгээний, хараат бус, шударга тэргүүлэгч лаборатори байх.
Эрхэм зорилго
MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангасан итгэмжлэгдсэн лабораторийн үйлчилгээ болон ISO/IEC 17020 стандартын дагуу итгэмжлэгдсэн хараат бус, А төрлийн техникийн хяналтын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж, хэрэглэгчийн итгэл, зах зээлийн шаардлагад нийцсэн найдвартай, шударга, хараат бус шийдлийг санал болгох.
Үнэт зүйлс
Дэвшилтэт технологи, шинжлэх ухаанд суурилсан, үнэн зөв баталгаат үр дүн
Уриа
Хаана ч хүлээн зөвшөөрөгдөх чанар – Дэлхийг холбох гүүр